Фотоволтайк гэдэг нь цахиурын ийлтсийг ашиглан нарны эрчим хүчийг цахилгаан эрчим хүчинд хувиргах процес юм. Өнөөдрийн өндөр хурдацтай хөгжиж буй технологийн дэвшилтэт технологитой энэ үед энэ нь чухал технологи бөгөөд бусад сэргээгдэх эрчим хүчний цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлийн технологиудтай харьцуулахад 1950-аад оноос хөгжиж эхэлсэн болохоор залуу технологид тооцогддог. Фотоволтайк технологийн анхны томоохон хэмжээний судалгаа нь 1960-аад оноос сансрын технологид үүнийг ашиглах болсноор идэвхтэйгээр хийгдэж эхлэсэн байдаг. Эдгээр сансарт ашиглагдах нарны ийлтсүүд нь өнөөдрийн үнэнээс хэдэн мянга дахин өндөр өртөгтэй байсан хэдий ч сансарт эрчим хүчээр хангах хэрэгцээ байсан тул ашиглаж байв. 1970-аад оны газрын тосны хямралаас болж эрчим хүчний өөр эх үүсвэрийг судлах шаардлага тулгарч, зөвхөн сансарт ашиглаж байсан энэ технологийг судлах сонирхол ихэсчээ. 

    Хэдийгээр газрын тосны хямрал нь богино хугацаатай байсан ч нарны фотоволтайк технологийг хөгжүүлэх сонирхол ихэсч, нарны эрчим хүчний эх үүсвэр хэрэглээнд нэвтэрч эхэлсэн юм. Түүний төвлөрсөн бус эрчим хүчний эх үүсвэр болох чадварыг нь олноороо дэмжиж хөгжүүлэв. Бага хэмжээтэйгээр нь тээвэрлэх боломжтой хэрэглээнд буюу тооны машинд, бугуйн цаганд мөн түүнчлэн бие даасан эрчим хүчний эх үүсвэрээр ч үүнийг хэрэглэж эхлэх болсон. 1980-аад оноос нарны эрчим хүчний технологид хийсэн судалгаанууд үр дүнгээ үзүүлж Ашигт Үйлийн Коеффиент (АҮК) нь өсч эхэлсэн. 1985 он гэхэд түүний АҮК нь 20%-д хүрч томоохон дэвшил гарсан. Үүний дараах арван жилд фотоволтайк үйлдвэрлэл нь 15%, 20%-аар хөгжсний ихэнх нь бие даасан эх үүсвэрт зориулагдаж байв. Өнөөдөр бол нарны эрчим хүчний фотоволтайк технологи нь бие даасан эх үүсвэрийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангаад зогсохгүй, сүлжээнд холбогдсон эх үүсвэрүүдийн тоо нь ихэсч уламжлалт эрчим хүчний эх үүсвэрийн хэмжээ багассанаар байгаль орчинд нөлөөлж буй уламжлалт эрчим хүчний эх үүсвэрийн хоруу нөлөөллийн хэмжээний эзлэх хувийг бууруулж байгаа юм.

 Энэхүү нийтлэл нь https://www.pveducation.org/pvcdrom/introduction/introduction -аас зөвшөөрөлтэйгөөр авч орчуулан хүргэж буй цувралын эхний хэсэг юм. Уг вэб сайт дээрх PVCDROM нь нарны эрчим хүчний фотоволтайк технологийн талаар хэн бүхнийг мэдээллээр хангахад чиглэгдсэн бүтээл юм. PVCDROM-ыг ашигласнаар та фотоволтайк төхөөрөмжийн ажиллах зарчмыг мэдэж авч, тохирох хэрэглээг нь сонгож чаддаг болох бөгөөд цаашлаад өөрөө нарны эрчим хүчний цахилгаан системийг зохион бүтээх, өрхийн хэрэглээнд зохицуулан ашиглаж чаддаг болох юм. 

    Фотоволтайк технологи, түүний талаар мэдээлэлтэй, мэдлэгтэй хүмүүсийн тоог бага, багаар өсгөснөөрөө бид цаашид уг технологийн зөв ашиглалтанд хувь нэмэрээ оруулах сонирхолтой юм. Орчуулагч, Ү.



Comments